Хөрөнгийн биржүүд дэх IPO-ийн судалгаа гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн биржүүд дэх IPO-ийн судалгаа гарчээ

“Эрнст энд Янг” компани нь дэлхийн хөрөнгийн биржүүд дэх IPO-гийн энэ оны нэгдүгээр улирлын судалгааг хийжээ. Судалгаанаас үзэхэд IPO гаргалтын идэвхи огцом унасан байдал ажиглагдсан байна. Нийт 157  IPO гарч, 14,3 тэрбум ам.доллар босгосон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хөрөнгийн хувьд 69 хувиар буурсан аж.

2011 оны нэгдүгээр улиралд 296 IPO гаргаснаас 46,6 тэрбум ам.долларын хөрөнгө босгож байжээ. Энэ улиралд дэлхийн хэмжээнд нэг л IPO нэг тэрбум ам.доллараас давсан хөрөнгө босгож чадсан байна. Мөн нийт долоон IPO гаргах хугацааг хойшлуулж, 36 IPO-г гаргахыг цуцалжээ. “Эрнст энд Янг” компанийн орлогч захирал Мария Пинелли ”Зах зээлийн хүнд байдлаас үл хамааран хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөв ажиглагдаж байна.

Компаниуд хөрөнгө оруулалтын орчноо үндэсний биржүүдээрээ хязгаарлахаа больжээ. Хэдий эхний улирлын судалгаагаар IPO гаргалтын байдал буурсан үзүүлэлттэй гарсан ч ирэх улирлуудад идэвхижих хандлага бий. Хонгконг, Лондон болон АНУ-ын хөрөнгийн биржүүд дээр дэлхийн бүхий л улс орнуудаас IPO-г идэвхитэй гаргасаар байна.

Э.Од    

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж