Музейн өдрийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Музейн өдрийг тэмдэглэнэ

Жил бүрийн тавдугаар сарын 18-ныг дэлхий нийтээр музейн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.  Энэ жилийн музейн өдрийг Монголын үндэсний музейгээс  “Музейн нийгэмтэй зохицох нь” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ үеэр нийслэлийн 1, 24, 84 дүгээр сургуультай хамтран “Үндэсний хувцас” өдөрлөг зохион байгуулж, сурагчдад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр музей үзүүлэх гэнэ. Мөн “Музейд төрсөн сэтгэгдэл” зохион бичлэг, уран зургийн уралдаан явуулж, шалгарсан бүтээлээр үзэсгэлэн гаргахаар төлөвлөөд байгаа аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж