“Улаанбаатар” кино наадмын бүртгэл эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар” кино наадмын бүртгэл эхэлжээ

Монголын кино урлагийн салбарын “Улаанбаатар” кино наадамд нэр дэвшигчдийг бүртгэж эхэлсэн байна. Бүртгэл энэ сарыг дуустал үргэлжлэх бөгөөд шалгаруулалт ирэх сарын 12-нд болно.

Уламжлал болон зохиогдож байгаа наадмын наадмын зохион байгуулах хорооны даргаар Кино урлагийн академийн тэргүүн Б.Цогтбаяр ажиллаж байгаа бөгөөд наадмыг шүүх мэргэжлийн шүүгчдийн баг хэдийнэ бүрдсэн байна.

Дараах төрлүүдээр шилдгийг нь шалгаруулна.

Үүнд:

1. Шилдэг кино Best picture
2. Шилдэг эрэгтэй дүр Leading role actor
3. Шилдэг туслах эрэгтэй дүр Supporting role actor
4. Шилдэг эмэгтэй дүр Leading role actress
5. Шилдэг туслах эмэгтэй дүр Supporting role actress
6. Шилдэг найруулагч Directing
7. Шилдэг зураглаач Cinemаtography
8. Шилдэг зураач Art direction
9. Шилдэг хөгжим Music Original score
10. Шилдэг дуу Music Original song
11. Шилдэг монтаж Best cutting
12. Шилдэг дууны найруулагч Sound editing
13. Шилдэг зохиол Writing screenplay
14. Шилдэг дүрсний эффект Visual effects
15. Шилдэг нүүр будалт Make-Up
16. Шилдэг баримтат кино Documentary feature
17. Шилдэг дебют Debut film
18. Шилдэг хөрөнгө оруулагч Best investor
19. Үзэгчдийн таашаал хүлээсэн шилдэг кино Best picture гэсэн номинациудыг шалгаруулж, "Гран-при"-г Улаанбаатар хотын бэлэгдэл болох “ХАНГАРЬД” цом, бусад номинацийг Академийн цомоор шагнах юм байна.

Өнгөрсөн онд анх удаа зохиогдсон “Улаанбаатар” кино наадамд нийт 34 кино нэр дэвшиж, 19 номинациар шилдгүүдээ тодруулж байжээ.

                                    Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж