“Хүүхэд ба Технологи” фэйсбүүк гэрэл зургийн уралдаан

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

“Хүүхэд ба Технологи” фэйсбүүк гэрэл зургийн уралдаан

Мэдээллийн технологи маш хурдтайгаар хөгжихийн зэрэгцээ бидний өхөөрдөм бяцхан үрс маань техник технологи, компьютер, гар утас гээд бүгдийг нь та биднээс дутахааргүй хэрэглэдэг болжээ. Санаандгүй, санаатай дарсан тэдний минь гэрэл зургийн агшин бүр бидэнд дурсамж болж үлддэг. Харин тэр сайхан дурсамжаа бидэнд илгээж “Хүүхэд ба Технологи” фэйсбүүк гэрэл зургийн уралдаанд оролцохыг урьж байна.

Өхөөрдөм нялх дүүгийнхээ, амин хайртай үрийнхээ техник технологи, компьютер, гар утастай харьцаж байгаа гэрэл зургийг бидэнд илгээгээд www.facebook.com/SkyCandC хуудсанд байрлуулж, хамгийн их LIKE авснаар супер шагналын эзэн болно. Түүнчлэн, эхний 3 байрыг шалгаруулах бөгөөд та бүхэн уралдааны удирдамжтай сайтар танилцана уу.

Удирдамж

Гэрэл зурагт тавигдах шаардлага: 

  •  Уралдааны нэр, агуулгад нийцсэн байх
  •  Гэрэл зургийн чанарт тавих ямар нэг шаардлага байхгүй (Гар утас, сонирхогч болон мэргэжлийн аппаратаар авсан байж болно)
  •  Гэрэл зураг нь тухайн оролцогчийн өөрийн өмч байх 
  • Архи, тамхи, садар самуун сурталчилсан агуулгагүй байх
  • Гэрэл зургаа өөрт тохиолдсон хөгжилтэй, сургамжтай явдлаар баяжуулах боломжтой.  
  • Гэрэл зургийг фотошоп болон бусад программаар засаж, янзлах, баяжуулж болно.

Гэрэл зургийг илгээхдээ дараах зүйлсийг анхаарна уу.

  •  Гэрэл зургийг 4-р сарын 3-наас 5-р сарын 1-ныг дуустал    marketing@skycc.mn   и-мэйл хаягаар хүлээн авна.
  •  Бүтээлээ илгээгч нь өөрийн овог, нэр, Фэйсбүүк хэрэглэгчийн нэр, и-мэйл хаяг болон утасны дугаараа зургийн хамт илгээнэ.

Шагналын сан:

  •  Супер 1 ялагч:  1,000,000 төгрөг, интернэтийн жилийн эрх
  •  2-р байр 1 хүн:  Интернэтийн нэг жилийн эрх
  •  3-р байр 1 хүн:  Хагас жилийн интернэтийн эрх

Уралдааны шалгаруулалт: 

  • Гэрэл зураг нь уралдааны нэр, агуулгад нийцсэн байна.
  •  Оролцогчдын илгээсэн зургийг Sky C&C Фэйсбүүк хуудасны  “Хүүхэд ба Технологи”  цомогт байршуулна.
  • Гэрэл зургуудыг хамгийн их Like авсан байдлаар шалгаруулна.

Уралдааны хугацаа:    

  •  2012 оны 4 дүгээр сарын 3-аас   5 дугаар сарын 01 хүртэл
  •  Гэрэл зургийн уралдааны шилдэг 3 бүтээлийг 2012 оны 5 дүгээр сарын 3-нд олон нийтэд мэдээлж, шагналыг гардуулна. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж