Бизнесийн байгууллагуудын удирдлагууд, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг оролцуулсан “Мэдээллийн технологи ба бизнесийн өсөлт” сэдэвт конференц, уулзалт дөрөвдүгээр сарын 19-нд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын хурлын зааланд зохион байгуулагдах гэж байна. Асар хурдацтай хөгжиж буй мэдээллийн технологийн салбарын хөгжил, ололт амжилтыг эдийн засгийн салбарт үр ашигтай нэвтрүүлэх, бизнесийн байгууллагын удирдлагууд, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд өөрийн байгууллагын үр ашгийг нэмэгдүлэхэд мэдээллийн технологийн зөв сонголтыг хийх, шийдвэр гаргахад нь туслахад уг арга хэмжээний гол ач холбогдол оршиж байгаа аж.
Энэхүү арга хэмжээний үеэр үзэсгэлэн яармаг, конференц, “Data center tour” болохоос гадна конференцэд оролцогчдын дунд “Шилдэг веб сайт”, “Шилдэг мэдээллийн технологийн шийдэл” зэрэг хэд хэдэн номинацуудыг шалгаруулж зохион байгуулагчдын зүгээс батламж гардуулах аж. Мөн тэдгээр байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн дундаас “Мэдээллийн технологийн шилдэг менежер” нэг хүнийг тодруулах аж.
Г.Даша