Л.Мөнхбаясгалан телевизтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Л.Мөнхбаясгалан телевизтэй боллоо

“Улс төрийн тойм” сонины ерөнхий эрхлэгч Л.Мөнхбаясгалан сүүлийн үед туршилтаар эфирт нэвтрүүлгээ цацаж буй “Шонхор” телевизийг саяхан худалдаж авчээ. Харин “Шонхор” телевизийн ерөнхий редактороор C1 телевизийн мэдээний албаны даргаар ажиллаж байсан Ө.Отгонбаатар ажиллахаар болсон аж. Ийнхүү хэвлэл мэдээллийн салбарт, тэр тусмаа медиа группийн ертөнцөд нэгэн шинэ өрсөлдөгч буй болж байна. Гэхдээ сэтгүүлч эзэнтэй, мэргэжлийн багийн хувьд бусдаас ялгарах олон онцлогийг харуулна гэдэгтээ тэд тун итгэлтэй байгаа бололтой. “Шонхор” телевиз тун удахгүй албан ёсоор үйл ажиллагаа эхлэхээр зэхэж байгаа юм байна.

Б.Марал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж