Гадаадын 15 иргэнийг албадан гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Гадаадын 15 иргэнийг албадан гаргажээ

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас өнгөрсөн гуравдугаар сард шалгалт хийж  зөрчил гаргасан  гадаадын 10 орны 27 иргэнд  холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч,  долоон сая  гаруй төгрөгийн торгууль ногдуулсан байна. Дээрх гадаадын иргэд нь Монгол Улсад оршин суух, бүртгэл болон визийн хугацаа хэтрүүлсэн, паспорт, паспортыг орлох баримт бичгээ биедээ авч яваагүй, эрх бүхий байгууллагаас олгодог аливаа зөвшөөрөл, баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн зэрэг зөрчил гаргасан байна.

Гадаадын орнуудаас урьсан иргэнээ зохих хугацаанд бүртгүүлээгүй, хууль бусаар хөдөлмөр эрхлүүлсэн, визийн болон оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, нуун далдалсан орон сууц, ажлын байраар хангасан зэрэг зөрчил гаргасан 26 байгууллага, аж ахуйн нэгжид Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу 10 гаруй сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ оногдуулжээ. 

Энэ хугацаанд Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч тус улсаас гарч явахаас зайлсхийсэн, түр ирэгч виз, бүртгэлийн журмыг хоёр  буюу түүнээс дээш удаа зөрчсөн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан Монгол Улсын шүүхээр ял шийтгүүлсэн, түр ирэгч визийн хугацаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр нийтдээ  найман улсын 16 иргэнийг албадан гаргасан байна. Хилээр зорчсон 43634 гадаадын иргэний бичиг баримтад шалгалт хийж  ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, хөрөнгийн эх үүсвэргүй 85 гадаадын иргэнийг хилээр нэвтрүүлэлгүй буцаасан байна. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж