Багш Г.Энх-Амгалан шүүхийн шийдвэрийг эсэргүүцжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Багш Г.Энх-Амгалан шүүхийн шийдвэрийг эсэргүүцжээ

Циркийн уран нугараач охиныг зодсон гэх хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс таван жил нэг сарын хорих ял сонссон багш Г.Энх-Амгалан хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Дээд шүүхэд гомдол гаргажээ.  

Түүнийг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж, гэмт хэрэг үйлдсэн, мөн 100.2-т зааснаар байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл гаргасан гэм бурутай нь мөрдөн байцаалт, бусад нотлох баримтын хүрээнд хангалттай нотлогдсон  гэж үзээд Хан-Уул дүүргийн шүүхээс дээрх ялыг оноож байсан юм. Түүнчлэн давж  заалдах шатны шүүх гомдлыг хэлэлцээд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ  эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй хэмээн үзэж ялыг хэвээр баталсан билээ Багш  Г.Энх-Амгалан нь 2010 онд ОХУ-д сарын 1000 ам.долларын цалинтай ажиллуулна хэмээн уран нугараач охиныг эцэг, эхтэй нь тохиролцон авч явсан байна. Тэрбээр 13 настай нугараач охиныг амралтгүй 10 гаруй цаг хичээллүүлж, төмрөөр гуя шилбэ рүү нь цохин, хоолыг нь сойдог байсан аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж