Гуравдугаар сарын 21-24-нд Чехийн усти Над Лабем хотноо боксын уламжлалт тэмцээн боллоо. 43 дахь удаагаа зохиогдсон тус тэмцээнд 19 орны эрэгтэй 68, эмэгтэй 35, нийт 103 ширэн бээлийтэн хүч сорив. Манайхаас Э.Идэрхүү (56 кг), Б.Жавхлан (60 кг), У.Мөнх-Эрдэнэ (64 кг), Ж.Отгонжаргал (69 кг) нарын дөрвөн тамирчин оролцож, нэг хүрэл медаль авчээ. Манай гурван боксчин тэгшитгэлд Кубын тамирчидтай таарч, тэмцээнээ дуусгажээ. Тухайлбал, Э.Идэрхүү дэлхийн аварга Л.Алварест 16:7, У.Мөнх-Эрдэнэ дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Р.Иглесиаст 14:12, Ж.Отгонжаргал А.Деспаинд 14:7-гоор дийлдсэн байна. Харин Б.Жавхлан гоц мөргөн шилдэг наймд үлдээд медалийн төлөөх тоглолтод австрийн Иван Обрадовичийг 21:13-аар хожсон. Харин медалийн өнгөө өөрчлөх тулаанд мөн л куба боксчин, ДАШТ-ийн мөнгөн медальт Я.Толедод 17:10-аар дийлджээ.