Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраар өдөрт нийт 1300 гаруй иргэн үйлчлүүлдгээс архивын чиглэлээр 400, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн чиглэлээр 850-900 орчим иргэн үйлчлүүлдэг аж. Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн тухайд хүм ам ихтэй бөгөөд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраар үйлчлүүлж байгаа нийт иргэдийн 60 орчим хувийг тус дүүргүүдээр үйлчлүүлдэг иргэд эзэлдэг. Тэгвэл одоо ийнхүү шилжүүлснээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн байна. Ийнхүү зохоин байгуулалталд өөрчлөлт оруулснаар бүртгэлийн газраар өдөрт үйлчлүүлдэг иргэний тоо 60 хувиар буурна.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас цаашид бүртгэлийн тэр дундаа гадаад паспортын үйлчилгээг иргэдэд ойроос шуурхай хүргэхээр зорьж мөн адил иргэдийг оршин суугаа газраасаа гадаад паспорт захиалан авах боломжийг бий болгохоор төлөвлөж байгаа аж.