
Харин “Шунхлай”, “Магнай трейд”, “Сод Монгол” зэрэг бусад импортлогч компаниудын хувьд өнөөдрийн байдлаар түлш, шатахууны үнэ буулгах асуудал яригдаагүй гэсэн хариу өглөө.
2012 оны нэгдүгээр сарын 6-нд нефть импортлогч компаниуд бүх төрлийн шатахуун, түлшний үнийг литр тутамд нь 260 хүртэл төгрөгөөр нэмсэн. Тухайн үед АИ-92 шатахуун литр тутамдаа 1780 төгрөг болсон ч өнөөдрийг хүртэлх хугацаанд аажим, аажмаар буусаар өдгөө АИ-92 литр тутамдаа 1680 төгрөгөөр зарагдаж буй билээ.
Д.Жаргалсүрэн