Мэргэжлийн сүмогийн сүүлийн гурван тэмцээнд нийлбэр дүнгээр 33 давж, хаврын тэмцээнд “үзүүрлэсэн” монголын бөх Какүрюүд холбооны удирдлага озэки цолыг албан ёсоор олголоо. Ийнхүү мангалжавын ананд сүмогийн дээрээсээ хоёр дахь цолонд хүрсэн гадаадын ес дэх (Конишики, акэбоно, мусашимару, асашёорюү, Хакүхо, Харүмафүжи, Котоошюү, Барүто нарын дараагаар) сүмоч боллоо. Ингэснээр ирэх башёд анх удаа зургаан озэки зодоглох нь. Одоогоос 11 жилийн өмнө “Ханакаго” дэвжээнийхэн улаанбаатараас сүмоч болох хүсэлтэй залуусыг сонгоход хэтэрхий жижиг биетэй гэсэн үндэслэлээр шалгаруулалтаас хасагдаж байсан Ананд Японы сүмогийн холбоонд захидал бичиж, “изүцү” дэвжээнд очиж байжээ.