Үнэт эдлэлийн худалдагчийг хутгалж, дээрэмджээ

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Үнэт эдлэлийн худалдагчийг хутгалж, дээрэмджээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн IV хорооны нутагт байрлах “Мөнгөн завьяа” дэлгүүрийн худалдагч эмэгтэйг хутгалж, үнэт зүйлсийг нь дээрэмдсэн хэрэг өнгөрөгч бямба гаригийн өглөө гарчээ. Худалдагч эмэгтэй болох 28 настай С-ийг өглөө ажилдаа ирээд дохиоллоо салган, хаалгаа нээх гэж байхад нь 30-40  орчим насны гурван этгээд халдсан байна. Тэдний ам зургийг гаргасан бөгөөд эрэн сурвалжилж байгаа аж. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр худалдагч эмэгтэйг хоёр удаа хутгалсан бөгөөд азаар эмнэлгийн тусламж авч чаджээ.

Гэмт этгээдүүд дэлгүүрээс долоон ширхэг мөнгөн аяга, дэлгүүрээс шармал болон хар мөнгөөр урласан загас, мөнгөн тоногтой ширэн бүс зэргийг дээрэмдсэн бөгөөд худалдагчийн цүнхэндээ авч явсан 2.5 сая төгрөгийг мөн аваад зугтсан байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж