
Ингээд та бүхэнд таны биед шаардлагатай байдаг эдгээр бодисын өдөрт авах хэмжээ, юунд агуулагддаг талаар мэдээлэл хүргэе.
Кальци / Calcium/
Өдрийн хэрэгцээ: Өдөрт 1,000 миллграмм
Юунд хэрэгтэй: Ясны бүтэц, эрүүл ахуйд
Эх үүсвэр: Сүүн бүтээгдэхүүн, ногоон навчит ургамал, далайн бүтээгдэхүүн
Ислэг /Fiber/
Өдрийн хэрэгцээ: Өдөрт 25 грамм
Юунд хэрэгтэй: Зүрхний титэм судасны өвчлөл, сахарын шижингээс урьдчилан сэргийлэхэд гол нөлөөтэй
Эх үүсвэр: Жимс, хүнсний ногоо, газрын самар, жимсний үр, үр тариа
Магни /Magnesium/
Өдрийн хэрэгцээ: Өдөрт 310-320 миллграмм
Юунд хэрэгтэй: Мэдрэлийн систэмийн болон булчингын эд эсүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах
Эх үүсвэр: Загасан бүтээгдэхүүн, газрын самар, тархи
Кали /Potassium/
Өдрийн хэрэгцээ: Өдөрт 4,700 миллграмм
Юунд хэрэгтэй: Цусны даралт тогтвортой байлгахад гол нөлөөтэй
Эх үүсвэр: Цагаан шош, шар буурцаг, банана, төмс
A аминдэм
Өдрийн хэрэгцээ: Өдөрт 2,310 олон улсын нэгж
Юунд хэрэгтэй: Харааны эрүүл мэнд, цусны улаан эсийн төлжилт, дархлалын үйл ажиллагаа
Эх үүсвэр: Улбар шар өнгийн хүнсний ногоо, жимс, ногоон навчит ургамал
C аминдэм
Өдрийн хэрэгцээ: Өдөрт 75 миллграмм
Юунд хэрэгтэй: Судасны ханыг хэвийн байлгаж, артерийн даралтыг ихсэхээс урьдчилан сэргийлэх, зүрхний шигдээс болох тохиолдлыг багасгахад чухал нөлөөтэй
Эх үүсвэр: Улаан ногоон чинжүү, киви, цитрусын төрлийн жимс
Е аминдэм
Өдрийн хэрэгцээ: Өдөрт 15 миллграмм
Юунд хэрэгтэй: Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй, нүдний үйл ажиллагаанд бас оролцдог
Эх үүсвэр: Эрдэнэшиш, тос, самар
Н.Наран
Эх сурвалж www.realsimple.com