Завхан аймгийн ЗДТГ-аас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аймгийн II чуулганыг өнгөрөгч гуравдугаар сарын 27ны өдөр зохион байгуулсан байна. Улиастай хотноо болсон уг чуулганд 24 сумын төлөөлөл 180 гаруй хөгжлийн бэршээлтэй иргэд оролцжээ. Тэд аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өнөөгийн байдал, цаашид орон нутгийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах бодлогын чиг хандлагыг улам тодорхой болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр хоёр өдөр чуулжээ. Чуулганд оролцсон төлөөлөгчдөөс сум орон нутагтаа үр бүтээлтэй ажиллаж амьдарч байгаа 68 иргэнийг аймгийн хүндэт тэмдгээр, 19 иргэнийг ардчилсан хувьсгалын 20 жилийн медалиудаар тус тус шагнаж урамшуулсан байна.
Чуулганаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аймгийн салбар зөвлөлийг шинэчлэн томилж,аймгийн Засаг даргын зүгээс иж бүрэн компьютер олгожээ. Мөн тус аймгийн ХХҮХ дээр хөдөлмөрийн бэхшээлтэй иргэдэд ажлын байр гарган өгөх юм байна.
Э.Сараа