Харин “Саут гоби сэндс”-ийг хяналтын хувьцааг худалдсанаар “Айвенхоу Майнз”-ын хувьд компанийнхаа бүтцийг өөрчилж, зургаан тэрбум ам.долларын Оюутолгой төслийн дараагийн шатыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг бүрдүүлэх аж.
“Айвенхоу Майнз” “Саут гоби сэндс”-ийн хувьцааны 57.6 хувь буюу 105 сая ширхэг хувьцааг эзэмшдэг байсан юм. “Саут гоби сэндс”-ийн нэгж хувьцааг 8.48 ам.доллараар худалджээ. “Айвенхоу Майнз”-ын гүйцэтгэх захирал Роберт Фрийдланд “Саут гоби сэндс”-ийн хувьцааг худалдах тохиромжтой үеийг хүлээж байжээ. “Айвенхоу Майнз” компанийн хяналтын 51 хувийн хувьцааг Оюутолгойгоос бусад жижиг ордуудыг худалдах сонирхолтой “Рио Тинто” эзэмших болсон юм.
Уул уурхайн аварга Рио Тинто “Чалко”-ын толгой компани “Чайналко”-той түнш бөгөөд урьд нь Оюутолгойд Хятадын компаниудыг оруулах тухай хэлэлцэж байжээ. “Айвенхоу Майнз”, “Чалко”-д “Саут гоби сэндс”-ийг худалдах гэрээ байгуулахдаа “Овооттолгой”-н нүүрсийг олборлож, дэд бүтцээр дэмжих тухай заалт оруулсан гэнэ.
“Чалко” “Саут гоби сэндс”-ийн хувьцааг 60 хувь болгох санал тавьсан аж. Ингэснээр “Чалко” “Айвенхоу Майнз”-ын хөрөнгө оруулагчдаас хувьцааг худалдаж авах боломжтой болох юм.