Өнгөрсөн хоёрдугаар сард Евро бүсийн ажилгүйдэл 10,8 хувь буюу ажилгүйчүүдийн тоо 17,1 сая хүрчээ. Энэ тоо өнгөрсөн мөн үеийнхтэй харьцуулахад нэг жилийн дотор 1,47 сая ажилгүйчүүд нэмэгдсэн байна.
Ажилгүйдэл харьцангуй багатай орнуудад Австри /4,2 хувь/, Голланд /4,9 хувь/ болон Люксембург /5,2 хувь/ орж байгаа юм. Ажилгүйдэл хамгийн их байгаа орнуудад Португал /15 хувь/, Грек /21 хувь/ болон Испани /23,6 хувь/ бичигджээ. Грек болон Испанид 25-аас доош насны хүн амын 50 хувь нь ажилгүй байгаа ажээ.
Европын Холбооны 27 орны 24,5 сая хүн амын 10,2 хувь нь ажилгүй байна гэдэг нь эдийн засаг ихээхэн буурсныг харуулж байгаа юм. Түүнчлэн даваа гаригт гаргасан эдийн засгийн индексийн мэдээгээр Евро бүсэд зарим үзүүлэлтүүд цаашид буурах төлөвтэй байна. Жишээ нь гуравдугаар сарын PMI (Purchasing managers index) 1,3 пунктээр буурсан аж. Шинжээчид аж үйлдвэрийн үзүүлэлтүүд буурсаар байгаа учир Евро бүсийн ажилгүйдэл мөдхөн 11 хувь хүрнэ гэж дүгнэжээ.