Иргэдэд олгох хувьцааны талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Иргэдэд олгох хувьцааны талаар мэдээлэл хийнэ

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод хандан иргэдэд олгох 1072 ширхэг хувьцаатай холбоотойгоор олон нийтэд хамтран мэдээлэл хийхийг хүссэн билээ. Тэрбээр энэхүү мэдээллийг дөрөвдүгээр сарын 2-4-ний өдрүүдийн аль нэгэнд хийхийг хүссэн байсан бөгөөд маргааш 11.00 цагт хамтарсан мэдээллээ хийхээр зар түгээж эхэллээ. Мэдээллийг Төрийн ордны “Г” танхимд хийхээр төлөвлөөд байна.

Хамтарсан Засгийн газар ажиллаж байх үед Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаанаас ижил тэгш хэмжээгээр олгох шийдвэрийг гаргаж байсан. Гэвч энэ ажил удаашралтай байгаа тул чухам юун дээр хувьцааг олгох асуудал гацчихаад байгаа, Монгол Улсын Засгийн газар гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн төлөө ямар ажлуудыг хийж байна вэ гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг гүйцэтгэх засаглалын тэргүүнтэй хамт сууж олон нийтэд хүргэхээр зэхжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж