“Суруга Монгол”-ын захирлыг хилээр гарахыг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

“Суруга Монгол”-ын захирлыг хилээр гарахыг хоригложээ

“Суруга Монгол” компани бол манай улсад барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлээд овоо хэдэн жилийн нүүр үзсэн хашир туршлагатай аж ахуй нэгж.

Тус компанийн захирал 67 настай япон улсын иргэн Цүнэяки Хара гэгч эр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Палас” зочид буудалд байрлах даа хар тамхины төрлийн бодис хэрэглэн мансуурсан байдалтай байхад нь дүүргийн цагдаагийн хэлтэсийнхэн барьж, саатуулсан байна.

Түүнийг одоогоор цагдаа нар Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Японы иргэний хэрэглэсэн байсан хар тамхины төрлийн бодис нь канабисын төрлийн бодис байсныг үзлэг шинжилгээгээр саяхан тогтоосон байна.

Одоогоор япон улсын иргэн Цүнэяки Хараг Монголын хилээр гарахгүй байхыг холбогдох албаныхан анхааруулж, түр батлан даалтаар гадуур байцааж байгаа аж.

Эх сурвалж: www.chuhal.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж