Мянган ТҮЦ нийлээд Тавантолгойг эзэгнэх гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Мянган ТҮЦ нийлээд Тавантолгойг эзэгнэх гэнэ

“Нүүрсчин” болъё байз. Хэрвээ мөнгө байвал чи бас болж болно. Их хэмжээний мөнгө хэрэггүй ээ, найзаа. Ердөө л сая төгрөг байхад хангалттай. Тэгээд л  дэлхийд нэр алдар,  хүч чадлаа гайхуулсан уул уурхайн “гигант”-уудтай мөчөөрхөж болно. “Ээ Рио Тинто чи тэгдэггүй л байхгүй юу.”, “Хэ хэ, BHP Billinton та муусайнууд юу юм бэ, аан” гэж ташаа тулан ханхалзаж болох нь.  Тэгээд ч зогсохгүй алдарт Тавантолгойн сонгон шалгаруулалтад оролцож бүр эзэн сууцгаая.  Гэхдээ ганцаараа биш шүү олуулаа эзэн байх боломжтой.  Есүүлээ биш, ерүүлээ биш бүр есөн зуугуулаа  шүү. Гайхалтай санаа. Тавантолгойд эзэн суух гэж монголчууд нэгдэж байгаа. Тархай бутархай байхын зовлонг ханатлаа амсаж  бусдын олз болсоор ирсэн монголчуудын хувьд нэгдэл гэдэг  бол үнэхээр үзэгдэл шүү. Гэхдээ бүгд эзэн байх гэж нэгдэх арай  биш ээ. 1000 ширхэг ТҮЦ  нийлээд Тавантолгойд олборлолт хийх юм байх. Мөнгөө олон улсын хөрөнгийн бирж дээрээс босгоно гэнэ. Бирж дээр хувьцаа гаргаж олон улсад зарна гэдэг Нарантуул дээр  лангуу түрээслэж оймс зарахаас шал өөр байхгүй юу.  Алтны компанитай Нянтайшир гэдэг нөхөр  400 сая тоннын нөөцтэй ордыг ашиглах гэж (бас төмөр замын эрхтэй !) дэлхийд сурталчлаад ердөө л 30 сая ам.доллар олсныг санаж байна уу. Гэтэл яг адилхан нөөцтэй South Gobi хэмээх Канадын хөрөнгө оруулалттай компани  хоёр милляард ам.доллар босгосон. Тэгэхээр дэлхийгээр нэг буй татвар төлдөг, юм ойлгодог хувьцаа эзэмшигчид хэний хувьцааг худалдаж авахаа сонгуулийн үеэр саналаа худалддаг манайхнаас илүү мэддэг гэсэн үг.

Үргэлжлэлийг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж