Х.Баттулга Ц.Нямдорж сайдыг шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Х.Баттулга Ц.Нямдорж сайдыг шүүхэд өгчээ

УИХ-ын гишүүн, МоАХ-ны тэргүүн Х.Баттулга Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг өчигдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд өгсөн байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 2012 оны гуравдугаар сарын 21-ний өдөр хэвлэлийн хурал зарлан “Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нууцаар Солонгос, Хятадын хамтарсан групптэй төмөр зам барих нууц гэрээ байгуулсан” гэдэг мэдэгдлийг хийсэн.  Түүний хийсэн энэ мэдэгдэл нь бодит байдалд нийцээгүй УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гүтгэлэг болсон гэж үзэж нэр хүндээ сэргээлгэх нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн шүүхэд гаргасан байна.
 
Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Монголын төмөр зам” ТӨХК-ийн  байгуулсан “нууцлал” бүхий гэрээг ашиглан Ц.Нямдорж нь УИХ-ын гишүүн Х.Баттулга нь ЗТБХБ-ын сайд байхдаа “нууц” гэрээ байгуулсан гэх гүтгэлгийн чанартай мэдээлэл тараасандаа “уучлал гуйх, энэ мэдээллийг тараасан арга хэлбэрээр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх”  шаардлага тавьжээ. Шүүхэд хандах болсон үндэслэлээ эрхэм гишүүн “Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь нэр төрд халдаж, гүтгэсэн” гэж мэдүүлжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж