Ким Чен Ун дунд сурдаг байжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун дунд сурдаг байжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Швейцарын Берн хотын олон улсын дунд сургуульд суралцаж байхдаа дунд сурч, хичээлээ байнга тасалдаг байсан ажээ.

Хамт суралцаж байсан ангийнх нь хөвгүүдийн ярьснаар Ким Чен Ун өдрийн хоолны дараа хичээлдээ ирдэг байсан бөгөөд сурлага муутай нэгэн байсан гэнэ. Хичээлийн эхний жилдээ тэрээр 75 өдрийн хичээл тасалсан бол хоёр дахь жилдээ 105 өдрийн “тас”-тай суралцжээ. Ким Чен Ун түвшин тогтоох шалгалтандаа зургаан онооноос 3,5 оноо авч, шалгалтандаа унасан гэнэ. Харин тэрээр математик болон англи хэлний хичээлд сайн гарч байсан аж. Түүний хамгийн сайн хичээл нь дуу хөгжим болон техник байжээ.

Берн хотын хүн амын ихэнх нь ярьдаг герман хэлний хичээлд Ким Чен Ун тун муу байсан учир түүнийг хоёр насаар дүү сурагчдын ангид оруулж байсан гэнэ. Түүнийг сургуульд нь Ун Пак гэсэн нэрээр бүртгэсэн бөгөөд 15 настайдаа 1998 онд Хойд Солонгос руу буцсан ажээ. Сургуулийнхан нь Ким Чен Уныг ичимтгий солонгос хүү гэдгээр нь санадаг байна. Ким Чен Ун цанын спорт болон сагсан бөмбөгт  дуртай байсан бөгөөд жүжигчин Жан-Клод Ван Даммын сагсан бөмбөгийн нийгэмлэгт хичээллэдэг байжээ.

Барууны хэвлэлүүд Хойд Солонгосын удирдагчийн хүүхэд насны тухай нэг бус удаа хэвлэж байгаа юм. Ким Чен Уны тухай Швейцарийн Le Matin Dimanche сонинд болон бусад сонин хэвлэлээс уншиж болох гэнэ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж