Болдвин залуу бүсгүйтэй сүй тавьжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Болдвин залуу бүсгүйтэй сүй тавьжээ

Нэрт жүжигчин Алек Болдвин сүй тавьсан тухайгаа зарлалаа. Өнөөдөр 54 нас хүрч буй тэрбээр 28 настай Хилария Томастай гэрлэхээр сүй тавьсан байна. Хилария бүсгүй иогийн багш бөгөөд тэд өнгөрсөн жилээс “үерхэж” эхэлсэн гэнэ.

Болдвин өмнө нь Ким Басенжертэй гэрлэж байгаад салсан. Тэд нэг охинтой. 2008 онд жүжигчин эр “Бидний амлалт” нэртэй ном бичиж гэр бүлийн амьдралынхаа зөрчил, маргааны тухай болоод салалтынхаа талаар бичсэн билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж