Морин хуурын чуулга дуурийн дуучидтай хамтарна

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Морин хуурын чуулга дуурийн дуучидтай хамтарна

Тун удахгүй бас нэгэн гоё тоглолт болох гэж байна. Морин хуурын чуулгын уран бүтээлчид дуурийн дуучидтай хамтран, “Grand Opera” нэртэй шинэ тоглолтоо хийх гэнэ. Тоглолт энэ сарын 6-нд Тусгаар тогтнолын ордонд болох юм. Сураг сонсох нь, тоглолтын тасалбар хэдийнэ дуусах гэж байгаа гэнэ. Тоглолтын тасалбарын үнэ 40,000 төгрөг юм.

“Grand Opera” тоглолтод дэлхийн алдартай дуурийн ари романсыг эгшиглүүлэх юм.  Өдгөө 20 нас хүрээд буй  тус чуулгын ээлжит тоглолтод УДБЭТ-ын гоцлол дуучин С.Мөнгөнцэцэг, Б.Эрдэнэтуяа, Г.Шижирболд, Б.Гомбо-Очир, Г.Ариунбаатар, Ч.Энхтайван, Р.Доржхорол, Ж.Бямбажав нар оролцох юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж