Москва хотод баригдаж буй 93 давхар өндөр барилгад өчигдөр гал гарчээ. Гал сөнөөгчид галыг нэн даруй унтрааж чадсан байна. Холбооны цамхаг нэртэй уг цогцолборын 60 давхарт гарсан галын унтраахад нисдэг тэрэгнээс ус цацсан аж. Москва хотын хамгийн өндөр барилгад гал гарсныг хот даяар харсан бөгөөд гал сөнөөгчид галыг дөрвөн цагийн дотор унтраасан байна.
Европ дахь хамгийн өндөр барилга болно гэж тооцож буй уг барилгад гал юунаас болж гарсан нь тодорхойгүй байгаа аж.
Барилгын ажилчдыг барилгаас яаралтай гаргасны дараа гал улам газар авч, дээд давхруудыг хамарчээ. Галын улмаас гэмтэж бэртсэн хүн байхгүй аж. Уг цамхагийг ирэх 2013 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байжээ.
Н.Энх