“Ираны “Навид” дагуул тойрог замд ажиллагаагаа 2-3 өдрийн дараа дуусгаж, агаарын дээрхи давхаргаад шатна” гэж тус улсын сансрын агентлагын төлөөлөгч Моджтаба Сарадеги ИРНА агентлагт өнөөдөр мэдээлэв. Түүний хэлснээр дэлхийг 945 удаа тойрон нисч,200 гэрэлт зургийг дэлхийд дамжуулах зоригоо амжилттай биелүүлсэн дагуул одоо Дэлхий руу ойртож явна. Энэ оны хоёрдугаар сарын 3-нд хөөргөсөн, 50 кг жинтэй, “Навид” дагуул – ираны хөөргөсөн сансрын гурав дахь аппарат юм.
Эх сурвалж: http://mongolian.ruvr.ru/