Эртний модны ДНК-г тайлжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Эртний модны ДНК-г тайлжээ

Оросын эрдэмтэд дэлхийд анх удаа Канадын арктикийн хэсгээс олдсон эртний метасеквойя модны ДНК-г тайлж чадсан байна. Судлагдсан мод нь 50-55 сая жилийн настай бололтой. Судалгааны үр дүн нь хувьслын тухай хүн төрлөхтний төсөөллийг цоо шинээр эргэн харахыг шинжлэх ухаанаас шаардах болно гэж судлаачид үзэж байна. Судалгаанд зориулсан хэдхэн грамм чулуужсан шилмүүсийг ОШУА-ийн Санкт-Петербургийн Ботаникын хүрээлэнгийн мэргэжилтнүүд Алтайн Улсын их сургуулийн генетекч биологчидод илгээсэн байна. Метасеквойяны эртний үлдэгдлийн ДНК-г эрдэмтэд өнөө үеийн ургамалын ДНК-тай зүйрлүүлэхэд ямарч ялгаа олоогүй байна. Энэ нь хувьслын тухай төсөөлөлийг өөрчлөж байгаа юм. Хувьслын хурд нь адил тэгш бус гэдгийг одоо туршилтаар баталлаа.

Эх сурвалж: http://mongolian.ruvr.ru/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж