“Юнайтед” тэргүүллээ хадгалж үлдлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

“Юнайтед” тэргүүллээ хадгалж үлдлээ

Өнгөрсөн шөнө Английн премьер лигийн 31 дүгээр тойргийн сүүлчийн тоглолт боллоо. Энэ тойрогт лигийг тэргүүлж байгаа “Манчестер Юнайтед” клуб “Блэкбурн”-ы талбайд зочлон тоглосон. Өнгөрсөн бямба гарагт хоёрдугаар байрт бичигдэж байгаа “Сити” тэнцэж, хоёр оноо алдсан учир “Улаанчөтгөрүүд”-д таван оноогоор тасрах сайхан боломж гарч ирсэн юм. Энэ үүргээ ч тэд сайн биелүүлж, айлын талбайд 0:2-оор хожлоо. Уг нь тоглолтын эхнээс зочид илт илүүрхэж, олон довтолгоо өрнүүлсэн ч гоол оруулж чадаагүй. Талбайн эзэд ч энэ хугацаанд зүгээр суугаагүй, хэд хэдэн аюултай цохилт хийсэн юм. Харин тоглолтын төгсгөлд 81 дэх минутад Валенсия баруун жигүүрээр гоцлон тоглолт хийж, хүчтэй цохилтоор гоол оруулсан. Түүнээс таван минутын дараа Эшли Янг тооны харьцааг холдуулснаар “Юнайтед” ээлжит гурван оноогоо халаасаллаа. Ингэснээр тэд 76 оноотой болж, хүснэгтийн тэргүүн байраа баталгаажууллаа. Тэдний араас нэг хотын баг болох “Сити” 71 оноотой нэхэж байна.

Н.Пунцагболд 

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж