Өмнөд Суданыг бөмбөгджээ

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Өмнөд Суданыг бөмбөгджээ

Арван сарын өмнө тусгаар тогтнолоо зарласан газрын тосны асар их нөөцтэй Өмнөд Суданыг Суданы цэргүүд бөмбөгдөж эхэлжээ.

 Өмнөд Суданаас АНУ, Хятадын хөрөнгө оруулагчдыг үргээхийн тулд Судан ийнхүү аашилж байгаа гэж албаны хүн мэдээлсэн байна. Өмнөд Судан, Суданы талууд өнгөрсөн хоёрдугаар сард Этиопид Африкийн холбооны гишүүн орнуудаас зохион байгуулсан харилцан үл довтлох, хамтын ажиллагааны хэлэлцээнд гарын үсэг зурсан юм. Судан Өмнөд Судан руу одоо ч бөмбөгдөж байгаа аж.

Харин Суданы тал үүнийг худал, гүжирдсэн мэдээлэл гэж тайлбарлажээ. Судан одоо хэр нь Өмнөд Суданы тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тус улсын өмнөд хэсэг гэж үздэг аж. Тус бүсэд олон жил  үргэлжилсэн иргэний дайн, самуунд хоёр орон бие биенээ буруутгасан хэвээр байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Өмнөд Суданы Ерөнхийлөгч Салва Киртэй утсаар ярилцахдаа Судан, Өмнөд Судантэй газрын тосны салбарт хэлэлцээр хийх нь чухал гэдгийг сануулжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Өмнөд Судан болон Суданы Засгийн газраас гал зогсоож, бүс нутгийн аюулгүй байдлыг хангаж, харилцан үл довтлох гэрээг биелүүлэхийг уриалсан байна. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мөн Судан, Өмнөд Суданы хоёр ерөнхийлөгчийг яаралтай хэлэлцээ байгуулахыг уриалжээ.

Хоёр ерөнхийлөгч энэ дөрөвдүгээр сарын 4-нд буюу өнөөдөр хэлэлцээ хийхээр төвөвлөсөн байсан ч Суданы тал хэлэлцээг цуцалжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж