Ерөнхийлөгчийн айлчлалын талаар Германы хэвлэлд

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн айлчлалын талаар Германы хэвлэлд

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ХБНГУ-д хийсэн төрийн айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний хувьд анх удаа Европт хийж байгаа төрийн айлчлал, мөн тус улсын Ерөнхийлөгч Ё.Гаукийн анхны гадаад зочин гэдэг утгаараа германы хэвлэл, мэдээллийн анхаарлын төвд байлаа.

“Герман Улс эртний найрсаг харилцаат ард түмэндээ хэр зэрэг хүндэтгэлтэй хандаж байгаагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хэрхэн хүлээж авч байгаагаараа нотлон харуулж байна” гэж NDR, DW телевизүүд  онцолж байв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Герман Улсад айлчилж байх хугацаанд Ерөнхийлөгчтэй уулзаж ярилцлага авах хүсэлтээ олон хэвлэл, мэдээллийн хэрэгсэл илэрхийлсэн бөгөөд  тэдний хүсэлтийг хүлээн авч, International Herald Tribune сонины сэтгүүлч J.Dempsey, Bloomberg News-ын сэтгүүлч B.Parkin, Reuters агентлагийн сэтгүүлч A.Rinke, Frankfurter Allemeine Zeitung сонины тоймч K.D.Frankenberger, Suddeutche Zeitung сэтгүүлийн тоймч C.Geisen, Financial Times-ын сурвалжлагч  N.Kreimeier,  Die Zeit J.Lau нартай  өглөөний цай уув.

Сэтгүүлчид энэ удаагийн төрийн айчлал, монгол, германы харилцааны тухай болон олон улсын байдлын талаар  сонирхсон асуултуудаа тавьж Ерөнхийлөгчтэй ярилцлаа.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж