Иракийн Курдууд нефтийн экспортоо зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Иракийн Курдууд нефтийн экспортоо зогсоожээ

Иракийн Курдистаны эрх баригчид Багдадын Засгийн газрыг бүс нутагт өгөх
ёстой мөнгөө өгөхгүй байна хэмээн буруутгаж нефтийн экспортоо зогсоожээ.

Курдистаны Байгалийн баялгийн яамнаас "Төвийн Засгийн газраас сүүлийн
арван сард ямар ч мөнгө орж ирээгүй, цаашид ч байдал өөрчлөгдөхгүй байх"
хэмээн мэдэгдэв.

Багдад нефтийн экспортын төлбөрт Киркук руу 1.5 тэрбум ам.доллар шилжүүлэх ёстой болоод байна.

Иракийн хойд нутгийн засаг захиргаа Америкийн "Exxon Mobil" компанитай
нефть олборлох гэрээ байгуулсны дараа Багдадын эрх баригчидтай харилцаа
муудаад байгаа юм.

Төвийн Засгийн газар энэ гэрээг хууль бус хэмээн үзэж, "Exxon Mobil"
компанийг Иракийн нефтийн салбарын ажилд оролцохыг хориглосон ажээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж