Компьютерийн боловсролыг дэмжих аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Компьютерийн боловсролыг дэмжих аян эхэллээ

“Гурван алтан түлхүүр” ХХК-иас
санаачлан хэрэгжүүлж буй амьжиргааны төвшин доогуур иргэдийн
компьютерийн боловсролыг дэмжих, боловсон хүчний чадварыг нэмэгдүүлэх,
ажлын байрны шаардлага хангахуйц чадварлаг боловсон хүчнийг бий болгох
зорилго бүхий “ Иргэн бүр компьютер сурахад  тусалцгаая,  сурцгаая” аян
эхэлж байгаа аж. Засгийн газраас тус аяныг дэмжиж бодит дэмжлэг
үзүүлэхээр төлөвлөж байгаа төдийгүй энэхүү цахим боловсролын хөрөнгө
оруулалт бүхий төсөл нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бүх нийтийн цахим
үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхтэй зүй ёсоор нийцэж байгаа тул мэргэжлийн
байгууллагууд, төр захиргааны болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж
байгууллагууд, цаашлаад ард иргэдийн зүгээс дэмжиж, хамтран ажиллах
хүсэлтээ илэрхийлсэн байна. Эдгээр иргэдийг нэгдсэн зохион байгуулалтаар
компьютерийн анхан шатны мэдлэг олгох сургалтанд хамруулах, анхан шатны
хэрэглээнд нь зориулсан компьютер болон дагалдах төхөөрөмж хэрэгслээр
хангах нь тус аяны үндсэн үйл ажиллагаа болж байгаа ажээ. 

Б.Яруу
http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж