“Hot spot” анхны цомгоо дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

“Hot spot” анхны цомгоо дэлгэнэ

“Hot spot” хамтлагийн анхны бие даасан “Retro Pop” нэртэй цомог хэвлэлтээс ирлээ. 10 дуутай энэхүү цомгийн зураг авалт, эхийг “On &  Off” продакшнд хийлгэсэн бол цомгийг Солонгос улсад хэвлүүлжээ.

Харин уг цомгийг энэ  сарын 13-нд “Тусгаар тогтнолын ордон”-д  20.00 цагт болох “Strangers in the night” жазз концертын үеэр худалдаанд гаргах гэнэ. Учир нь Монголд анх удаа жазз хөгжмийн хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй “Strangers In The Night" тоглолтыг “Hot spot” хамтлагийн ахлагч, дуучин Н.Наранбаатар “Баянмонгол” чуулгын үлээвэр найрал хөгжим “Jazz big band” хамтлаг, Монгол Улсын Филармони оркестр, утсан хөгжмийн уран бүтээлчид хамтран хийх гэж байгаа юм. “Hot spot” хамтлагийн анхны цомогт 60, 70-аад оны ретро поп жанрын өнгө аясыг орчин үеийн хөгжмийн хэмнэлтэй хослуулсан цэвэр монгол ретро поп дуунууд багтжээ. “Hot spot” хамтлагийн продюсерээр БСШУЯ-ны Соёл Урлагийн бодлогын газрын дарга, хөгжмийн продюсер Б.Наранзун ажилладаг. Тэд дараагийн цомгоо ардын болон симфони хөгжмөөр бичигдсэн дуунуудаар хийхээр төлөвлөөд байгаа аж.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж