Монгол Улсад Нийгмийн Даатгалын байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс ойг угтан олон ажил зохион байгуулжээ. Тус байгууллага ажилтнууддаа аймгийн ОБГ-аас “Гамшигаас хамгаалах тухай”, ЭМГ-аас “Зөв хооллолт, биеийн жингийн индекс тодорхойлох тухай”, Аймгийн ЗДТГ-ын “Дотоод удирдлагын систем түүнийг ашиглах” сэдэвт сургалтуудыг зохион байгуулсан байна. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үйлчилгээний чанар, төлбөрт үйлчилгээний талаар” аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдах ажилтнуудтай уулзалт ярилцлагыг хийжээ. Түүнчлэн өнгөрсөн гуравдугаар сарын 19-25-ны өдрүүдэд долоо хоногийн турш ”Даатгуулагч танд үйлчилье” уриан дор уртасгасан цагаар ажиллан 102 иргэнд үйлчилгээ үзүүлсэн агаад “Даатгуулагчийн итгэл хүлээсэн байцаагч” шалгаруулах зорилгоор үйлчлүүлэгч иргэдээс санал асуулга авч, олны саналаар тэтгэвэрт суусан байцаагч Д.Ганбаатар шалгарчээ. Тус аймгийн нийгмийн даатгалын хэлтэсийн хяналт шалгалтын байцаагчид ой угтсан ажлынхаа хүрээнд Баян, Баянцагаан , Сэргэлэн сумын Нийгмийн даатгалын байгууллагын ажлыг шалган, шаардлагатай зөвлөлгөө, мэдээллийг өгч ажилласан байна. Мөн НДХ-ийн дэргэдэх Эмнэлэг Хөдөлмөр Магадлалын комиссын хурлыг гурван удаа хуралдуулж, шинээр 13 иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг тогтоож, 190 иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг сунгаж, дөрвөн иргэнийхийг цуцалсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
Б.Саран