Долоо дахь удаагаа Муза хүртжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Долоо дахь удаагаа Муза хүртжээ

Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын уран бүтээлчид Улаанбаатар хотноо болсон “Гэгээн Муза-2011” наадмаас шүүгчдийн нэрэмжит шагнал хүртсэн. Тус наадамд үзэгчдийн хүртээл болсон 11 жүжгийн 60 гаруй уран бүтээлч драмын, дуулалт, хүүхдийн жүжиг гэсэн төрөлд өрсөлдөж, Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрынхан Ардын уран зохиолч Б.Лхагвасаүрэнгийн “Маргаашгүй хаан” эмгэнэлт драмын жүжгээр энэ шагналын эзэн болсон байна. Уг жүжгийг “Залуучууд” театрийн дарга, найруулагч Г.Дэмбэрэлсамбуу найруулан тавьсан бөгөөд тус театрийн хамт олон ийнхүү долоо дахь удаагаа “Гэгээн Муза” шагналын эзэн болж байгаа ажээ. “Залуучууд театр” нь 36 дахь жилдээ ажиллаж байгаа мэргэжлийн театр юм байна.

Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж