Унгарын Ерөнхийлөгч огцрох уу?

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Унгарын Ерөнхийлөгч огцрох уу?

Унгар улсын Парламент даваа гаригт Ерөнхийлөгч Пал Шмиттийг огцруулах шийдвэр гаргасан талаар ИТАР-ТАСС мэдээлэв.

Ерөнхийлөгч Пал Шмиттын 1992 онд бичсэн  докторын диссертаци нь Болгарын эрдэмтэн Николай Георгиевын эрдмийн ажлаас хуулсан гэсэн дүгнэлт гаргасан  Земмельвайсын их сургуулийн эрдмийн зөвлөлөөс Пал Шмиттын эрдмийн зэргийг цуцлахаар өнгөрсөн баасан гаригт  шийдвэрлэсэн юм.

Эрдмийн ажлынх нь энэ ёс зүйгүй байдлыг эсэргүүцсэн их хурлын гишүүд Ерөнхийлөгч Пал Шмиттыг огцруулах санал тавьсан ажээ. Энэ саналыг  338 гишүүн зөвшөөрч, таван гишүүн эсэргүүцсэн бол зургаан гишүүн түдгэлзсэн байна. Ерөнхийлөгчийн ажлыг Унгарын Парламентын дарга Ласло Кёвер түр хугацаанд хийх шийдвэрийг Парламентын гишүүд гаргасан юм.

Харин Ерөнхийлөгч Пал Шмитт өөрөө албан тушаалаа өгөх бодолгүй байгаагаа хэлсэн юм. Тэрбээр түүний 20 жилийн өмнө бичсэн эрдмийн ажил болон одоогийн албан тушаалын хооронд ямар нэгэн уялдаа байхгүй гэжээ.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж