Мексикийн хар тамхины толгойлогчид ял оноов

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Мексикийн хар тамхины толгойлогчид ял оноов

АНУ-ын шүүх Мексикийн хар тамхины наймааны нууц сүлжээний толгойлогч Бенжамин Арелланод 25 жил шоронд хорих ял оноожээ. Бенжамин Арелланод мөн 100 сая ам.долларын торгууль ноогдуулсан байна.

Бенжамин Ареллано дэлхийн хар тамхины хамгийн том сүлжээ Тижуанагийн толгойлогч байсан юм байна. Тэрбээр өнгөрсөн онд мөнгө угааж, айлган сүрдүүлэх замаар бусдаас татвар хурааж байсан хэргээ хүлээсэн аж.

Арелланог 2002 онд баривчилснаас хойш Мексикийн хар тамхины сүлжээ хумигдаж эхэлсэн гэнэ. Арелланод шүүхээс ял оноохын өмнө тэрбээр өмгөөлөгчөө халсан нь багагүй шуугиан дэгдээсэн байна.

Шүүх хурал 11 цаг үргэлжилжээ. Яллагчид түүнийг сүүлийн 15 жилийн хугацаанд АНУ руу хэдэн зуун тонн кокайн, марихуан тээвэрлэсэн хар тамхины нууц сүлжээг удирдсан гэж буруутгасан юм.

Ареллано хар тамхины нууц сүлжээний талаар мэдээлэл дамжуулсан хүмүүс, гэрчүүдийг устгах даалгавар өгч байсан нь тогтоогдсон юм.

Бенжамин Арелланог 2002 онд АНУ-ын хууль сахиулагчид баривчилсны дараа толгойлогч болсон түүний дүү Ареллано Феликс гэгчийг 2007 онд баривчилж, бүх насаар нь хорих ял оноосон байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж