Хошин урлагийн үзэсгэлэнт бэрүүд

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Хошин урлагийн үзэсгэлэнт бэрүүд

Тэр бүр олны нүдэнд өртөөд байдаггүй хошин урлаг хэмээх их айлын бэрүүд нэгэн үдэш цуглаж, Хошин урлагийн их наадамд өнгө нэмэв. “Шинэ үе” продакшны Бооёо, “Х-Түц”-ийн Аглуу, “Маск”-ийн Магнай, Заанаа гээд хошин урлагийн “акулууд”-ын үзэсгэлэнт эхнэрүүдийг танилцуулж байна.

 “Маск” продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан П.Эрдэнэзааны гэргий Хөгжим бүжгийн коллежид хөгжмийн багш ажилтай. Оюутан ахуйдаа танилцаж, ханилсан тэд өдгөө гурван хүүхдийн эцэг, эх.

“Шинэ үе" продакшны жүжигчин Н.Ариунболд буюу Боёогийн гэргий хуульч мэргэжилтэй. Тэрбээр энэ үдэш цайвар шаргал өнгийн гоёмсог даашинз, саарал үслэг нөмрөгөөр гоёсон байлаа. Үдшийн зочдын дунд улаан өнгөнөөс татгалзсан түүний сонголт  чамин байсан шүү.

“Маск” продакшны жүжигчин М.Баярмагнайгийн эхнэр улаан хивсний ёслолд усан цэнхэр өнгийн мөнгөлөг товруутай богинохон даашинзаар гоёсон байлаа. Даашинзныхаа чимэглэлтэйгээ хослуулан сувдан зүүлт зүүн, нөхрийнхөө зангиаг өөрийнхөө даашинзны өнгөтэй хослуулсан сонгосон нь түүнийг загварын сонголтыг хувьд муугүй гэдгийг илтгэж байв.

 

“Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан эхнэрийн хамт улаан хивснээ алхсан. Түүний эхнэр энэ үдшийн гоёлдоо гал улаан өнгийг сонгожээ. Тэрбээр ноолууран улаан даашинз, шүрэн ээмэг, хүзүүний зүүлтийн хамт гоёлоо бүрдүүлжээ.

"Х-Түц"-ийн Гавяьат жүжигчин Л.Баттулга буюу Аглуугийн гэргий Н.Оюунчимэг. Гал улаан сарнай цэцгийг санагдуулам, нуруу нь ил гарсан даашинз, “Swarovski” брэндийн улаан хослол, дээр нь “LV” брэндийн гар цүнх, туфлиэр гоёжээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж