″Баяртай миний 22 нас″

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

″Баяртай миний 22 нас″

Зиа ингээд 22 насныхаа хамгийн сүүлийн бээгийг үйлдэхээр эхлүүлж
буй нь энэ билээ. Өнгөрсөн жилийн яг өдийд би Дорноговь аймгийн
Даланжаргалан сумын нэг зочид буудалд нэг орон дээр хэвтээд хэдэн хүнтэй
ярингаа хэдэн хүнд уур хүрээд байж байлаа. Харин энэ жил би ажил дээрээ
ажлаа хийгээд л, ширээгээр элдэв юм хөглөрүүлээд сууж байна даа. Яана
даа яана би гэдэг хүн ингээд хорвоод мэндэлчихээд нэгэн насаар хөгширдөг
юм байж дээ.

Ингээд өнгөрөн одох гэж буй нь хаашаа юм ард хоцрох гэж байгаа 22
нас минь чи баяртай. Чамтай анх учирсан тэр өдөр халуун байсан. Энэ
насандаа би их олон зүйлийн тухай мэдэж, танин мэдэж, мэдэрч, амьдралд
нэг шат ахисан юм аа. Сайн сайхан дурсамжтай ч үйл явдал болсон. Бас
алдсан оносон ч зүйл зөндөө боллоо. Мөн хамгийн их ийш тийшээ дэмий
тэнэсэн нас байлаа. Үнэхээр сайхан хорьж болдоггүй хорин хоёр нас минь
байлаа.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж