“Битлз”-ийн тухай мюзикл

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

“Битлз”-ийн тухай мюзикл

Британийн “Принц оф Уэлс” театрт “Битлз”-ийн тухай нэгэн мюзикл тавих гэж байна. “Let It Be” хэмээх дууынх нь нэрээр нэрлэгдсэн уг бүтээлийг домогт дөрвөлийн анхны дуунуудын нэг “Love Me Do” дууных нь 50 жилийн ойд зориулжээ.  Мюзикл ирэх есдүгээр сарын 14-нд нээлтээ хийнэ.

Урна бүтээлчид нь шинэ бүтээлээ театрчилсан концерт хэмээн тодорхойлж байгаа юм. “Yesterday”,  “Hey Jude” зэрэг “Битлз” хамтлагийн хит дуунуудыг энд дуулна. Түүнчлэн дөрвөн залуугийн хэрхэн од болон гялалзсан түүхийг өгүүлэх видео дүрснүүдийг харуулна. Шинэ бүтээлийн эрхийг “Сони” компани эзэмшиж байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж