“Мерседес”-ийн SLK загвар нь анх 1996 онд гарч, 2004 онд шинэчлэгдсэн бөгөөд өөрийн фенүүдтэй болж, спорт машины зах зээлд өөрийн гэсэн байр суурьтай болж чадсан. Харин 2012 оны шинэ загвар нь өвөрмөц төрх, шинэ технологи хэрэглэсэн онцлогуудаараа анхаарлын төвд хэвээрээ үлдэж чадна гэдгээ харууллаа. Богино хугацаанд дээвэр нь эвхэгдэн, дээд тал нь онгорхой “Cabrio” машин болох бөгөөд 3 янзын дээврийн сонголттой. Хар болон машины өөрийн өнгөтэй ижил өнгийн дээврээс гадна Magic Blue Sky технологийн шилэн дээврийн сонголттой. Дэлхийд анх удаа хэрэглэгдэж буй энэхүү дэвшилтэт технологи нь нэг товч дарж, дээврийн шилийг тунгалаг болон гэрэл нэвтрүүлэхгүй хар өнгөтэй болгох увидастай. Моторын хувьд V4 184 HP болон 204 HP, V6 306 HP сонголттой. Eco start\ stop систем нь моторын хүчин чадлаас үл хамааран 25% хүртэл шатахуун хэмнэх боломж бий болгосон.
“Мерседес”-ийн SLK
Эх сурвалж: http://www.grandnews.mn