”Рио Тинто”-гийн IT төв байгуулах санал тавьжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

”Рио Тинто”-гийн IT төв байгуулах санал тавьжээ

Энэ онд Мэдээлэл шуудан харилцаа холбооны газраас 10 мянган шилэн кабелийг холбохоор төлөвлөжээ. Өнгөрсөн оны хувьд мэдээлэл, харилцааны салбартаа 100 гаруй сум суурин газрыг өндөр хурдны шилэн кабельд холбосон байна. Зөвхөн нийслэлд төдийгүй сум суурин газар интернетийн хэрэглээ маш их байгааг өнгөрсөн онд явуулсан судалгаа харуулсан гэнэ. Тодруулбал, интернетийн хэрэглээ тав дахин өссөн бөгөөд 2015 он хүртэл хэрэглээ бүх салбарт өсч, аймаг сум бүрт интернетийн хэрэглээ 10 дахин өсөх хандлага ажиглагдаж байгаа аж. Шилэн кабель холбох ажилд зориулж 10 тэрбум төгрөгийн хөрөнгийг төсөвлөсөн байна. Дашрамд дурьдахад Монгол Улс мэдээлэл технологийн салбарын өрсөлдөх чадвараараа дэлхийд 89-т жагссан бол ойролцоо хөгжилтэй 20 орноос хоёрдугаарт бичигджээ. Түүнчлэн Рио тионтогийн IT төвийг Монголд байгуулах саналыг мэдээлэл шуудан харилцаа холбооны газарт тавьсан байна.

Х.Өнөр

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж