Барьцаалсан хүмүүсээ 13 жилийн дараа суллажээ

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Барьцаалсан хүмүүсээ 13 жилийн дараа суллажээ

Колумбийн хувьсгалын хэт даврагчид 13 жилийн туршид барьцаалж байсан арван  хүнийг хүмүүнлэгийн төлөөлөгч нарт хүлээлгэн өгсөн талаар ИТАР-ТАСС мэдээлэв.

Даваа гаригт цагдаа болон цэргийн албан хаагчдаас бүрдсэн арван суллагдсан  хүнийг хоёр нисдэг тэргээр Вильявисенсио хотод байдаг цэргийн баазад авчирсан тухай Колумб дахь Олон Улсын Улаан Загалмайн төлөөлөгч мэдэгдсэн байна. Колумбийн хэт даврагчдад барьцаалагдаад байсан зуу орчим цэрэг болон цагдаагийн албан хаагчдын сүүлчийн арван хүн ийнхүү суллагдаж байгааг тэрээр нэмж хэлсэн ажээ.

Барьцаалагдаад байсан дөрвөн цэрэг болон зургаан цагдааг хэт даврагчид 1998-1999 онд болсон Засгийн Газар болон хэт даврагчдийн зэвсэгт мөргөлдөөний үеэр олзолсон ажээ. Хэт даврагчид барьцаалсан хүмүүсийнхээ сүүлчийн арван хүнийг Колумбийн төв хэсэгт хүн хүрэхэд хэцүү газарт орхисон байна. Дараа нь тэд сулласан хүмүүсийнхээ байгаа газрыг нь засаг захиргааныханд мэдэгдсэн ажээ. Бразил улсын иргэний тээврийн хоёр нисдэг тэргээр суллагдсан хүмүүсийг цэргийн баазад авчирсан юм. Барьцаанд байсан эдгээр хүмүүс энэ олон жилийн дараа гэр бүл, төрөл төрөгсөдтэйгээ уулзах болсонд баяртай байгаагаа хүмүүнлэгийн төлөөлөгчид хэлсэн байна.

Колумбийн Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос хэт даврагчид хүчирхийллээс татгалзах хэрэгтэй гэж удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд барьцаалсан хүмүүсээ бүгдийг нь суллаж байгаа нь хэт даврагчид Засаг захиргааны шаардлагыг хүлээн авч эхэлж байгааг харуулж байгаа юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж