Сонгинохайрханы хишиг барилдаан болно

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Сонгинохайрханы хишиг барилдаан болно

Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал Сонгинохайрханы хишиг улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан болох гэж байна. Жил бүрийн дөрөвдүгээр сард болдог Сонгинохайрханы хишиг барилдаан ирэх ням гаригт буюу дөрөвдүгээр сарын 8-нд 14.00 цагт Монгол бөхийн өргөөнөө болох юм.

Сонирхуулахад, тав дахь удаагаа болох гэж буй тус барилдааны анхныхад нь буюу 2008 онд улсын арслан Д.Азжаргал түрүүлж, улсын харцага Н.Ганбаатар /улсын гарьд/ үзүүрлэж байсан бол 2009 онд аймгийн арслан Ц.Содномдорж түрүүлж /улсын харцага/ , улсын начин Т.Өсөх-Ирээдүй /улсын харцага/ үзүүрлэж, 2010 онд улсын начин Ц.Содномдорж /улсын харцага/ түрүүлж, гарьд Н.Ганбаатар үзүүрлэж,  харин өнгөрсөн жил улсын харцага Д.Баасандорж /улсын заан/ түрүүлж, М.Өсөхбаяр заан үзүүрлэж байсан билээ.

Эх сурвалж: www.undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж