
Сонирхуулахад, тав дахь удаагаа болох гэж буй тус барилдааны анхныхад нь буюу 2008 онд улсын арслан Д.Азжаргал түрүүлж, улсын харцага Н.Ганбаатар /улсын гарьд/ үзүүрлэж байсан бол 2009 онд аймгийн арслан Ц.Содномдорж түрүүлж /улсын харцага/ , улсын начин Т.Өсөх-Ирээдүй /улсын харцага/ үзүүрлэж, 2010 онд улсын начин Ц.Содномдорж /улсын харцага/ түрүүлж, гарьд Н.Ганбаатар үзүүрлэж, харин өнгөрсөн жил улсын харцага Д.Баасандорж /улсын заан/ түрүүлж, М.Өсөхбаяр заан үзүүрлэж байсан билээ.
Эх сурвалж: www.undesniibukh.mn