
Архангай аймагт жилд дунджаар 80 сая литр сүү бэлтгэдэг аж. Эрдэнэбулган сум болон аймгийн төвд байгуулахаар төлөвлөсөн хуурай сүүний үйлдвэр нь хоногт 30 тонн сүү хүлээн авч боловсруулан жилд дунджаар 400 тонн хуурай сүү, 100 тонн цөцгийн тос, 80 тонн аарц үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр юм байна. 2012-2014 онд дээрхи үйлдвэрийг байгуулсанаар орон нутгийн сүүний нөөцийг үр дүнтэй ашиглах, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээс гадна 40 гаруй хүнийг ажлын байраар хангаж, 1800 гаруй малчин өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэх ажээ.
Д.Жаргал