О.Дашбалбар агсны бүтээлээр хос CD гаргалаа

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

О.Дашбалбар агсны бүтээлээр хос CD гаргалаа

Яруу найрагч О.Дашбалбар агсны шилдэг бүтээлүүдийг эмхэтгэн хос СD гаргажээ.

Энэхүү CD-нд Монголчуудын сонсох дуртай “Амьддаа бие биеээ хайрла”, “Залуус дүү нартаа хэлэх үг”, “Тэнгэр шиг бай” тэргүүтэй хамгийн шилдэг бүтээлүүд багтах ажээ.

Мөн бүх шүлгийг зохиогчийн өөрийнх нь уншсан хувилбараар хүргэж байгаагаар ихээхэн онцлог болжээ.

Түүний хүү Д.Гангабаатар нь аавынхаа бүх бүтээлийн албан ёсны оюуны өмчийн эзэн тул О.Дашбалбарын бүтээлийг ямар нэгэн байдлаар ашиглах тохиолдолд түүнээс зөвшөөрөл авах ёстой юм байна.

                                                                                            Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж