Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн цагаан хаалганы зүүн талд зам тээврийн ноцтой осол өчигдөр гарчээ. Дуудлагаар Шуурхай бүлэг 105-ын тасаг ослын газарт очиход “Хюьндай” загварын УНО 13-77 улсын дугаартай бага оврын микроавтобус, “Тоёото клүгэр” загварын УНР 93-22 улсын дугаартай суудлын автомашин, “BMB” загварын УНС 17-63 улсын дугаартай суудлын автомашинууд хоорондоо мөргөлдөж микроавтобусанд зорчиж явсан 35 настай, эмэгтэй Э-ийн хоёр хөл хавчуулагдан хугарсан, 30 настай эмэгтэй О-ийн баруун гар буглагаараа хугарсан байсныг гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, ГССҮТ-д хүлээлгэн өгсөн байна.
Мөн тус өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Цайз захын урд талын авто зам дээр зам тээврийн осол болж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагаар Шуурхай бүлэг 105-ын тасгийг гаргахад “Мицибүши” загварын УБЛ 92-11 улсын дугаартай суудлын автомашин, “Аванти” загварын УНО 98-41 улсын дугаартай суудлын автомашин, “Акссент” загварын УНО 15-83 улсын дугаартай суудлын автомашинууд хоорондоо мөргөлдөж Мицибүши автомашинд зорчиж явсан 41 настай эрэгтэй Э хөнгөн, 25 настай, эмэгтэй Э хүнд гэмтсэн байсныг гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, ГССҮТ-д хүлээлгэн өгсөн байна.
О.Сэргэлэн