Цагдаа зодсон Г.Намсрайжавыг цагдан хорьжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Цагдаа зодсон Г.Намсрайжавыг цагдан хорьжээ

“Нарантуул” худалдааны төвийн баруун урд уулзварын орчим энэ сарын 29-ний өдрийн 15.30 цагийн орчим ажил үүргээ гүйцэтгэж явсан замын цагдаагийн биед халдаж, гэмтэл учруулсан хэрэг гарсан. Шаардлага тавьсан цагдаагийн алба хаагч Т.Батнарангийн биед халдсан хүн нь улсын харцага Г.Намсрайжав. Түүнд  Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ. Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй, биед нь халдаж, гэмтэл учруулсан улсын харцага Г.Намсрайжавд эрүүгийн хуулийн 230.2-т зааснаар төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг эсэргүүцсэн, энэ хэргийн улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан, 181.1-т зааснаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журам зөрчсөн гэх үндэслэлээр буруутгаж байгаа аж.

Түүний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол гурван зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна. Цагдан хоригдож буй улсын харцага Г.Намсрайжавын биеийн байдал муу байгаа талаар ар гэрийнхэн нь ярьсан байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж