Жүдочид цугларалтад гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Жүдочид цугларалтад гарчээ

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжиннямаар ахлуулсан шигшээ багийн тамирчид цугларалтад гарчээ. Тэд Эрдэнэт хотын ойролцоох “Олимп” баазад 14 хоногийн турш хамтарсан бэлтгэл хийх аж. Улмаар Узбекистаны нийслэл Ташкент хотноо дөрөвдүгээр сарын 26-28-нд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зорих юм. Тус тэмцээнд Ази тивийн жүдочдын хувьд олимпийн эрхийн оноо олгох сүүлийн тэмцээн билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж